Saturday, September 23, 2006

Блог нээв

Хараад байхад USI-чуудын дийлэнх нь блогтой болжээ. Би бодлоо "Би юунд дутах билээ гэж!" тэгээд л шууд блог нээв. Надаа нээх айхтаар цол гуншин,мэдлэг туршлага байхгүй ч гэлээ энэ блогоороо дамжуулан өөрийн мэдсэн сансан зүйлээ харамгүй хаваалцахын төлөө хийчээх болно. Тэгж гэмээн би өөрөө боловсорч миний блогтой танилцаж байгаа та миний талаар илүү ихийг мэдээж авах биз.

Sunday, September 10, 2006

CHM файл уншигч

Одоогоос гурван сарын өмнөөс хэрэглэж эхэлсэн юм. Linux-г анх хэрэглэж байгаа хүмүүс файл уншигчийг суулгах гэж нижгээд цагийг зарзуулдаг юм шиг надаа санагддаг. Ингээд тус болох үүднээс өөрийн блог дээрх хамгийн эхний бичлэгээр CHM файл уншигчийг сонголоо. CHM файл уншигч нь chm, kchm бас xchm гээд байдаг. Эдгээрээс xchm -н талаар гэж. Нэн түрүүнд таны Linux-д wxGTK-devel-н багцууд суусан байх ёстой.
wxGTK-2.6.3 -г суулгах.
1. Эхлээд та дээрх хаягнаас wxGTK-2.6.3.tar.gz-г татаж аван.
2. tar -xzvf wxGTK-2.6.3.tar.gz гэж задлана.
3. задалсан директори руугаа орно.
4. ./configure хийсний дараа тухайн багцын тохируулга хийгдэх болно.
5. make
6. make install

Ингээд амжилттай суулгасан бол xchm-1.9 -г суулгах.
1. Эхлээд та дээрх хаягнаас xchm-1.9.tar.gz-г татаж аван.
2. tar -xzvf xchm-1.9.tar.gz гэж задлана.
3. задалсан директори руугаа орно.
4. ./configure хийсний дараа тухайн багцын тохируулга хийгдэх болно.
5. make
6. make install

Амжилттай суусан бол /usr/local/bin дотор xchm гэж үүссэн байх болно.